ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ?
Виз гэдэг нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас өөр бусад орны аялагч нарт олгогддог тусгай зөвгөөрлийн нэвтрэх бичгийг хэлнэ. Виз нь дотроо олон төрөл ангилалд хуваагддаг. Тухайлбал, Аялалын виз, Бизнес виз, Сургалтын виз, Ажлын виз, Эрүүл мэндийн виз, Дамжин өнгрөх виз гэх мэт олон төрөлтэй байдаг. Тухайн виз хүсэгч нь өөрийн явах зорилгодоо нийцүүлэн тохирох визийг авч аялана. Улс орон хоорондын диполмат харилцаанаас үүдэж визгүй зорчих улс орон цөөнгүй байдаг. Аль нэг улс орны виз мэдүүлэхийн тулд тухайн улсын консулын газар хандаж шаардагдах бичиг баримтыг бүрдүүсэнээр виз олгогдоно.
ВИЗНИЙ АНГИЛАЛ
Визийг үндсэнд нь 2 хуваадаг. Цагаачлалын болон цагаачлалын бус гэж ялгана. Цагаачлалын виз нь тухай оронд хууль ёсоор амьдрах, тухайн орны харяьат иргэн болж байнгын оршин суухыг хэлдэг. Харин цагаачлалын бус виз нь тухайн оронд байнгын оршин суух биш түр хугацаагаар ажил, аялал, сургалтаар зорчиход олгогдог виз юм.
ВИЗНИЙ ЗЭРЭГЛЭЛ
Визийг зэрэглэлээр нь 3 ангилдаг. Үүнд: 1. Гадаад албаны виз/ Гадаад албаны визийг гадаад албан пасспорттой ажилтанд олгоно/ 2. Албаны виз / Албаны визийг төрийн ажил алба эрхэлдэг албаны пасспорттой ажилтанд олгоно/ 3. Энгийн виз / Энгийн виз нь энгийн гадаад пасспорттой иргэдэд олгогдоно/
ВИЗНИЙ ХУГАЦАА
Визний хугацааг урт болон богино хугацааны гэж ангилдаг. Урт хугацааны виз нь тухайн улс оронд 3 сараас дээш хугацаанд саатах тохиолдолд олгогдоно. Богино хугацааны виз нь 3 сар доторх хугацаанд саатах зөвшөөрөлтэй олгогдоно. Визний хүчинтэй байх хугацаа нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцөлөөс шалтгаалан олгодог. Ихэнх улс орны визний хүчинтэй байх хугацаа 1 эсвэл 3 сар байдаг. Энэ нь виз олгогдсон өдрөөс эхлэн 3 сарын хүчинтэй байдаг. Хэрвээ визний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд виз хүчингүй болж дахин виз мэдүүлэх шаардлагатай болдог.
ВИЗНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦААНД ХЭРХЭН ХИЛЭЭР НЭВТРЭХ ТУХАЙ
Ихэнх тохиолдолд визийг нэг, хоёр болон түүнээс дээш удаагийн орж гарах эрхтэйгээр олгодог. Энэ нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцлөөс хамаарч олгодог. Нэг удаагийн орж гарах эрхтэй виз нь тухайн улс оронд зөвхөн ганцхан удаа л хилээр орж гарах эрхтэй байдаг. 2 удаагийн орж гарах эрхтэй визээр визний хүчинэй хугадаанд 2 удаа нэвтрэх эрхтэй. Олон удаагийн орж гарах эрхтэй виз нь визний хүчинтэй хугацаандаа хэдэн удаа ч орж гарч болно гэсэн үг юм. Дэлхийн улс орны виз олголтын журмын дагуу улс орон бүр өөр хоорондоо өөр байдаг. Тухайлбал, Австрали болон Энэтхэг улсын виз нь 3-6 сарын хүчинтэй хугацаатай бөгөөд энэ хугацаанд хэдэн удаа ч хилээр орж гарч болдог байна.
Манай тур оператороос зохион зохион байгуулж буй аялалд холбогдох ЗАРИМ УЛС орнуудын ВИЗийг МЭДҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ МАТЕРИАЛУУДын дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг та доорх Линкүүдээр нэтрэн авах боломжтой
Энэтхэг:
Энэтхэг улсын виз хүсэхэд шаардагдах зүйлс:
1. Виз хүсэгч нь http://indianvisaonline.gov.in/visa цахим хаягаар орж цахим маягтыг бөглөнө. Бөглөсөн маягтаа хэвлэж бусад шаардагдах баримт бичигтэй хамт өөрийн биеэр Даваа болон Лхагва гарагт 09:30 – 12:30 цагийн хооронд Энэтхэг улсын ЭСЯ-нд авчирч өгнө. Жич: Бүрдүүлсэн материалаа цахим маягтыг бөглөсөн өдрөөс өөр өдөр ЭСЯ-д аваачиж өгнө.
2. Виз хүсэж буй Монгол улсын иргэнд тавигдах ерөнхий шаардлага 1. Цахим маягтыг зөв бөглөж өөрийн зургийг маягтад оруулсан байна. 2. Цахим маягтад оруулах зурагт тавигдах шаардлага – JPEG форматтай, Хэмжээ – 10-300 KB, Пиксел (багадаа 350х350; ихдээ 1000х1000), цагаан эсвэл цайвар фонтай; нүүр бүтэн гарсан. 3. Онгоцны буцах тасалбарын хуулбар 4. Хүчин төгөлдөр паспорт 5. 2000 ам доллартой дүйцэхүйц банкны баталгаа. Виз хүсэгч нь 18-аас доош насных бол эцэг эхийн нэр дээрх дансны баталгаа байж болно. 6. Монгол улсын иргэнд визний хураамж байхгүй бөгөөд зөвхөн яаралтай виз гаргуулах тохиолдолд 35 ам долларын хураамжтай болно. 7. Бүх төрлийн виз нь материалаа бүрдүүлж өгсөн өдрөөс хамгийн багадаа 3 хоногийн дотор шийдэгдэнэ.
Япон: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/shorttermtravelvisa_mgl_190128.html
Шенгений улс орнууд:
Визийг төлөвлөж буй аялал эхлэхээс дор хаяж 15 хоногийн өмнө мэдүүлсэн байх шаардлагатай.
- Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг доорх дарааллын дагуу цэгцэлсэн байна.
- Визний мэдүүлгийн хураамж (буцааж олгогдохгүй) : 60 евро, харин 6-12 насны хүүхэд 35 евро, 6-аас доош насны хүүхэд үнэгүй (хураамжийг виз мэдүүлэхдээ зөвхөн төгрөгөөр бэлнээр төлөх бөгөөд ханш 15 хоног тутам өөрчлөгдөж байдгаас шалтгаалан харгалзах үнийн дүнг Та тус ЭСЯ-ны Визний хэлтсээс асууж тодруулна уу)
- Хавсаргах бичиг баримт дутуугаас виз татгалзах магадлал өндөр болохыг анхаарна уу.
- Виз хүсэгч нь өөрийн биеэр ирж мэдүүлгээ
өгөх шаардлагатай бөгөөд ингэхдээ доорх
бичиг баримтуудыг
хавсаргасан
байна :
- Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш
- Шаардлага хангасан 35ммХ45мм-ийн хэмжээтэй 1% цээж зураг (зурганд тавигдах шаардлагыг ЭСЯ-ны цахим хуудаснаас, эсвэл Визний хэлтэст ирж үзнэ үү)
- Паспорт
(хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг,
сунгалттай болон визтэй хуудаснуудын
хуулбар)
- Мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх
- Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх
- Олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх
- Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулгын хамт)
- Өмнөх паспортууд (эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) (хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах + орчуулга)
- Гэр бүлийн байдлын харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулга)
- Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)
ХЭРВЭЭ ТА АЛБАН ГАЗРЫН АЖИЛТАН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛ :
- Хөдөлмөрийн гэрээ, сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, эсвэл ажилласан жил, цалингийн хэмжээг тусгасан ажил олгогчийн тодорхойлолт, амралт буюу ч л олгосон зөвшөөрөл (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ ТА ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ БОЛ :
- Байгууллагын гэрчилгээ (эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулга), эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой баримт
- Байгууллагын дансны хуулга (эх хувь, хуулбар).
ХЭРВЭЭ ТА ОЮУТАН, СУРАГЧ БОЛ :
- Сургуулийн тодорхойлолт (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД БОЛ :
- Нотариатаар гарын үсгийн баталгаа хийлгэсэн эцэг эхийн зөвшөөрөл (эцэг, эх тус тусдаа) – (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ ТАНЫ ОРОН БАЙР, САНХҮҮГИЙН АСУУДЛЫГ УРЬЖ БУЙ ЭТГЭЭД ХАРИУЦАЖ БАЙГАА БОЛ:
- Урьж буй хүн оршин суугаа хотын захиргаанаасаа авсан урилга (эх хувь, хуулбар)
- Таны байх хугацаанд гарч болох бүх зардлыг хариуцах талаар урьж буй хүний гарын үсэг зурсан мэдэгдэл (эх хувь)
- Урьж буй хүний сүүлийн 3 сарын цалин, эсвэл тэтгэврийн хуудас, татвар төлсөн тухай сүүлийн баримт (эх хувь, хуулбар)
- Урьж буй хүний байрны түрээсийн гэрээ, эсвэл байр эзэмших гэрчилгээ (хуулбар) Хэрвээ урьж буй хүн Таныг санхүүгийн хувьд бүрэн батлан даахгүй тохиолдолд Та аяллын хугацаандаа өдөрт дор хаяж 28,1 еврогоор тооцон санхүүгийн чадвартайгаа харуулах ёстой. Үүнийг аяллын чек, бэлэн мөнгө, олон улсын эрхтэй банкны картыг холбогдох дансны хуулгын хамтаар харуулж болно.
ХЭРВЭЭ ТА ӨӨРӨӨ ОРОН БАЙР, АЯЛЛЫН БҮХ ЗАРДЛАА ХАРИУЦАЖ БАЙГАА БОЛ:
- Төлбөрийг нь төлсөн зочид буудлын захиалгын хуудас
- Та аяллын хугацаандаа өдөрт дор хаяж 56,2 еврогоор тооцон санхүүгийн хувьд боломжтойгоо харуулах ёстой. Үүнийг аяллын чек, бэлэн мөнгө, олон улсын эрхтэй банкны картыг холбогдох дансны хуулгын хамтаар харуулж болно.
- Шенгений орнуудад хүчин төгөлдөр бүхий эрүүл мэнд, эмчилгээ, нутаг оронд нь зөөн тээвэрлэх даатгалын гэрээ /даатгалын дүн нь 30,000 евро-оос доошгүй байх/ (эх хувь, хуулбар)
- Онгоцны ирэх буцах тийз, эсвэл баталгаажсан захиалга (эх хувь, хуулбар)