Авч явах зүйлс
Сүүлд засварласан: Aug. 30, 2019

Мөргөлд зориулж авч явах зүйлс:

  • 5-10ш цэнхэр хадаг / мөргөл хийхэд зориулна/
  • Зулын шар тос /0,25 гр хуванцар саванд хийх/
  • Хийморийн дарцаг 
  • Ном хуруулах хүмүүсийн нэрсийг бичиж авч явах
  • Монгол орчуулгаа богино долгионоор хүлээж авдаг тул фм хүлээн авагч авч явах /гар утас оруулдаггүй тул утасны фм ашиглах боломжгүй/
  • Хувийн хэрэглээний зардалд америк ам доллар авч явах ба Энэтхэгийн мөнгөн тэмдэгт рупигээр солиулж хэрэглэнэ.
  • Аялагч биеийн байдалдаа тохирсон эм бэлдмэлтэй явах. Жич: зүрх судас, ходоод гэдэс, халууны эм зэргийг агуулсан аяны эмийн сан
  • Цаг агаар зарим тохиолдолд +20 хэмээс дээш халах тул салхи нэвтрүүлдэг, босож суухад биед эвтэйхэн, хөнгөн хувцас авч явах. Энэтхэг орны цаг агаар нь чийглэг тул өглөө оройдоо сэрүүн болдог учраас хавар намрын куртик/дулаан цамц, пүүзтэй явах
  • Үйл ажиллагааны үеэр өмсөх үндэсний дээл /загварын хантааз байж болно/
  • Шумуулны эсрэг цацлага /OFF- номин их дэлгүүрт байдаг/

Гар тээшинд авч явахыг хориглох зүйлс:

  • Бүх төрлийн шингэн зүйлс /100ml-аас дээшгүй савлагаатай. Гоо сайхны бүтээгдэхүүн мөн хамаарна/
  • Хурц үзүүртэй эд зүйлс /сэрээ, хутга мэс, хумсны хутга г.м/
  • Тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс, асаагуур, шүдэнз /дээрхээс авч явах зүйлсээ том тээшиндээ хийх/
  • Үндсэн тээшний жин 23 кг, гар тээшний жин 5 кг-аас дээшгүй байх
  • Та аяллын туршид ачаа тээшээ бүрэн хариуцан явах тул өөрт тохирсон хэмжээний цүнх, үүргэвчтэй явхыг зөвлөж байна / бат бөх дугуйтай цүнхтэй явахад тохиромжтой/