smoke
Ойрын аяллууд
ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

Дагина Мажиг Лавдонмаагийн ...

Дагина Мажиг Лавдонмаагийн намтар - Б.Няммягмар

Дэлгэрэнгүй...

БУРХАНЫ ШАШНЫ СҮМ ХИЙДҮҮДИЙ...

БУРХАНЫ ШАШНЫ СҮМ ХИЙДҮҮДИЙН САР ШИНЭТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Дэлгэрэнгүй...

Ж.Оюунчимэг, чөлөөт судлаач...

1921 онд Улаан хад ба Жанжин Чойрын газарт болсон тулалдаан: Баримт бичиг ба санал асуулгын үр дүн Ж.Оюунчимэг...

Дэлгэрэнгүй...
Ариуслын зууч Будда тур оператор
Монгол улсын аялал жуулчлалын салбарт тусгай сонирхолын аяллын нэгэн төрөл болох шашны мөргөлийн аяллыг 2003 оноос эхлэн санаачлаж энэ салбарт анхдагчын гарааг эхэлсэн Будда тур оператор эдүгээ Бурханы шашны түүх соёлын дурсгалт хилийн чанадад улс орнууд болох БНЭУ, Балбын вант улс дахь бурхан багшийн ариун дагшин адистэт газрууд болох мэндэлсэн Лүмбини, Гэгээрсэн Бодьгаяа, анх сургаалаа айлдсан Сарната, Ражгир, Амаравати, эртний буддын их сургуулийн туурь Наланда, таалал төгссөн Кушинагар, өнөө цагийн Энэтхэг дэхь бурхан шашны томоохон сургалт явагдаж буй их сургуулууд болох Брайвун, Гомон, Гандан, Сэра, Жүдэ, Жүмэ хийдүүд, Дарамсала хот дахь Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын номын өргөө Намжил дацан, Норвулинга тэргүүтэн адистэд газрууд, БНХАУ дахь Төвдийн Лхасын Потала ордон, Жокан, Сэра, Гандан, Брайвун хийдүүд, Богд Зонхавийн өлгий нутаг Гүмбүм, Манзушир бурханы адистэд Утай шан, ОХУ-ын Буриад дахь Хамбын хүрээнд заларч буй Итгэлт хамба ламын ариун лагшинд бараалхах тэргүүтэн эргэл мөргөлийн газруудад Монголын сүсэгтэн олон, эргэлчин мөргөлчдийг жуулчлах зам мөрийг нээж, эдгээр дагшин газрууд руу аялал зохион байгуулж байна. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын дэлхийн өнцөг булан бүрт морилон саатаж айлддаг дээдийн номын айлдвар хүртэхээр ази, европ, америк тивийн улс орнууд руу тусгай аялал амжилттай зохион байгуулж байна.
БУДДА ПРОДАКШН
Будда продакшн Монголын уламжлалт шашин соёл, зан үйлийн тухай мэдээ мэдээлэл, телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бэлтгэн ТВ9 телевизийн эфир болон цахим ертөнцөөр дамжуулан 2007 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болгож ирсэн байгууллага юм. Бид цаашид зорисон үйл хэрэгээ улам бүр бататган эх орондоо төдийгүй, алс хилийн чинадад ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монголчуудынхаа үндэсний уламжлалт соёл, зан үйлийг эрхэмлэн дээдлэх ухамсарыг дээдлэж, Монгол хүн бүр эх орон, үндэстэнийхээ төлөө цохилох зүрхний цохилтыг тодосгохын төлөө ажиллах болно. Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.