Непаль-Энэтхэгийн аялал, 13 шөнө, 14 өдөр
Аяллын танилцуулга

2020 оны  Непаль-БНЭУ-ын нутаг дэвсгэрт оршдог Бурхан багшийн адистэд, ариун дагшин эргэл мөргөлийн газруудад зочлох ариуслын аялал

Аяллын үнэ: 2450 т.н (1 т.н 1$ ам доллартай тэнцэнэ)
Аяллын хугацаа: 2020 оны 10 сарын 30- 11 сарын 12 (13 шөнө - 14 өдөр)
Аяллын үнэд багтсан зүйл:
Бүх нисэх тийз, зочид буудал,  тээврийн зардал, гадаадад зорчигчын иж бүрэн даатгал, хөтөлбөрт багтсан хоол, үзвэрийн билет, хөтөч орчуулагчын зардал
Аяллын үнэд багтаагүй зүйл:
Хөтөлбөрт багтаагүй хоол, үзвэрийн билет, орон нутгийн хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө, хувийн хэрэглээний зардал.


Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр  2020.10.30

Манай аялал УЛААНБААТАР хотын ЧИНГИС ХААН ОУНБ-аас эхлэн БНСУ-ын ИНЧОН олон улсын нисэх буудалд хоноглоно.  

2 дах өдөр 
2020.10.31


БНСУ-ын ИНЧОН олон улсын нисэх буудлаас НЕПАЛЬ улсын нийслэл КАТМАНДУ хотод нисэн хүрч, байрлах зочид буудалдаа байрлана.  

                                                                                                                                         /Өглөөний цай, оройн хоол/

3 дах өдөр 2020.11.01


Ариуслын аяллын эхний маршрут Бурханы шашны эртний түүхт ЖАРУНХАШОР, СОЁМБОНАТ суваргууд руу очиж эргэл мөргөл үйлдэн, тойрсон БАЛБА хийцийн гар урлалын бүтээл, бурханы шашны холбогдолтой бүтээлүүдээр дагнасан худалдааны захаар аялана. 
                                                                                                                                        /Өглөөний цай, оройн хоол/


4 дэх өдөр 2020.11.02

Өглөөний цайны дараа Бурхан багшийн мэндэлсэн ЛҮМБИНИ хот руу хөдөлнө. КАТМАНДУ хотоос 305 км жуулчны автобусаар 10-11 цаг аялана. Орой хүрэлцэн очиж байрлах зочид буудалд байрлан амарна. 

                                                                                                                                       /Өглөөний цай, оройн хоол/
5 дах өдөр 2020.11.03


Өглөө ЛҮМБИНИ цэцэрлэгт хүрээлэнд зочлон Бурхан багш мэндэлсэн газар бүтээсэн суврага шүтээн рүү очин залбирал, даатгал үйлдэн, эргэл мөргөлийн замаар Буддын шашинт улс орнуудын бүтээсэн сүм хийдүүдтэй танилцана.  Үдээс хойш НЕПАЛЬ-ЭНЭТХЭГ-ийн хилийн боомтоор дамжин нэвтэрч, КУШИНАГАР хотод хүрч байрлах зочид буудалдаа байрлан амрана. 

                                                                                                                                         Замын зай, хугацаа: /100 км, 5 цаг/ /Өглөөний цай, оройн хоол/
6 дах өдөр 2020.11.04


КУШИНАГАР-т Бурхан багш нирваан дүр үзүүлсэн юм. Бурхан багшийн нирваан дүр үзүүлсэн болон Бурхан багшийн лагшинг хайлсан газруудад босгосон 2 суварга, Бурхан багшийн нирван дүр үзүүлснээр бүтээсэн баруун талаараа хэвтэж мэлмийгээ анисан байрлалтай Бурханы хэвтээ дүрүүдэд бараалхан мөргөл үйлдэнэ.Үдээс хойш РАЖГЕР рүү хөдлөнө.
                                                                                                                                       /Замын зай, хугацаа: /200 км, 6-7 цаг/ /Өглөөний цай, оройн хоол/

7 дах өдөр 2020.11.05

Өглөө Бурхан багшийн Билгийн чанадад хүрэх сургаал Шийрэвнямбуу номыг айлдсан РАЖГЕР орж мөргөл, гороо үйлдэнэ. Тус газрыг Тас цогцолсон уулс хэмээдэг. Бурханы шашны НАЛАНДА их сургуулийн туурь үзэх, цааш аялалаа үргэлжлүүлсэнээр БОДЬГАЯА-д ирж байрлах зочид буудалдаа байрлаж амарна.
/Замын зай, хугацаа: /100 км, 5 цаг/ /Өглөөний цай, оройн хоол/

8 дах өдөр 2020.11.06

БУРХАН БАГШ гэгээрлийн хутагт хүрсэн БОДЬ СУВРАГА, БОДЬ МОД, МОНГОЛ СҮМ-д очиж эргэл мөргөл үйлдэнэ. Мөн Бурханы шашинтан улс орнуудын бүтээн байгуулсан сүм хийдүүдэд зочлон эргэл мөргөл үйлдэнэ.
/Өглөөний цай, оройн хоол/

9 дэх өдөр 2020.11.07

Өглөө БОДЬГАЯА-хотоос ВАРАНАС хот руу хөдлөж, үдээс хойш хүрэлцэн очиж байрлах зочид буудалдаа байрлана.
/Замын зай, хугацаа: /230 км, 7-8 цаг/
Үдээс ВАРАНАС хотын захад байдаг САРАНАТА цэцэрлэгт хүрээлэнд байрлах Бурхан багш анх номын хүрд эргүүлсэн газарт босгосон суврага оршдог дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлон эргэл мөргөл үйлдэнэ. ВАРАНАСИ хот нь торго, торгон бүтээгдэхүүнээр эрт дээр үеэс алдартай хот бөгөөд торгоны үйлдвэр, худалаа сонирхоно.
/Өглөөний цай, оройн хоол/

10 дах өдөр 2020.11.08

Өглөө эрт ВАРАНАС хотын захаар урсах ГАНГА мөрөн рүү очин үзэж сонирхоно. Өдөр ВАРАНАС хотын орон нутгийн нисэх буудлаас ДЕЛИ хот руу нисэн, байрлах зочид буудалдаа байрлан амрана. 

/Өглөөний цай, оройн хоол/

11 дэх өдөр 2020.11.09

Өглөө Дэлхийн 7 гайхамшигийн нэг алдарт ТАЖ МАХАЛ үзэхээр АГРА хот руу хөдөлнө. Зам зуур ЭНЭТХЭГ орны орчин ахуйтай танилцан, ТАЖ МАХАЛ-ын гайхамшигт хийцтэй бунханг үзэн буцан аялалаа үргэлжлүүлэн ДЕЛИ дэхь зочид буудалдаа ирж амрана.
/Замын зай, хугацаа: /220 км, 5 цаг*2/ /Өглөөний цай, оройн хоол/

12 дах өдөр 2020.11.10

ДЕЛИ хоттой танилцах аялал Төв талбайд зочлох, АКШАРДАМ уран барилга үзэх, Худалдаа үйлчилгээний төвүүдэд зочлоно. 

/Өглөөний цай, оройн хоол/

13 дах өдөр 2020.11.11

Чөлөөт өдөр, оройны нислэгээр ДЕЛИ-СӨҮЛ чиглэлд нисэн өглөө бууж, дамжин өнгөрөх танхимд дараагийн нислэг хүлээн байрлана.

14 дэх өдөр 2020.11.12

Өдөр БНСУ-ын ИНЧОН ОУНБ-аас УЛААНБААТАР хот руу хөөрч, ЧИНГИС ХААН ОУНБ-д хүрэлцэн ирж,манай ариуслын аялал өндөрлөнө.

Зочлох газруудын видео мэдээлэл: 
https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/787279111443929/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/787277121444128/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/787259271445913/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/787257768112730/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/787228288115678/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/486461214859055/

https://www.facebook.com/BuddhaTour2003/videos/486458868192623/

Аяллын зургийн цомог
Аялал захиалах