Малдивийн аялал
Аяллын танилцуулга

МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ  

Цэнгэг тэнгисийн цэнгэлийн диваажин 

МАЛЬДИВЫН АЯЛАЛ

Аяллын хөтөлбөр

I өдөр

Үдээс хойш Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэж, 4 цагийн дараа Сөүлийн “Инчон” нисэх онгоцны буудалд бууж, цааш Мальдив улсын нийслэл Мэйл хотыг зорих замдаа  Шри Ланк улсын нийслэл Коломбо хотод түр зогсолт хийж, цааш ниссээр маргааш өглөө нь  Мэйл хотод бууна.

II өдөр

Мальдив улсын нийслэл Мэйл хот нь Малдивын цагираг хэлбэртэй тархай оршдог 26 арлын төв хэсэгт байрладаг бөгөөд зөвхөн 6 км.кв талбай бүхий газар дээр 140,000 орчим хүн ам оршин суудаг жижиг арал хот юм. Уг хот нь дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан газруудын нэг билээ. Өглөө эрт Мэйл хотын “Ибрахим Насир” олон улсын нисэх онгоцны буудалд бууж, далайн хурдны завиар Ланкафинолху арал руу 40 минут орчим явж, амрах амралтын газартаа байрлана.

                                                                                                                                                           /өдрийн хоол, оройн хоол/

III өдөр

Бидний байрлах амралтын газар нь Ланкафинолху арлыг бүхэлд нь эзэмшдэг. Тунгалаг, цэнхэртсэн тэнгисийн дунд ногоон ургамал мод дэлгэрсэн, цагаан элсээр хүрээлэгдсэн энэхүү үзэсгэлэнт арал дээр байрлах тав тухтай бяцхан байшингийнхаа өрөөний хаалгаар гармагц таныг цэнхэр далай, дулаан нар угтана.  Энд алжаал тайлах СПА, бүтэн биеийн массажаас эхлээд усан спортын бүхий л төрлийн адал явдлаар зугаацан цэнгэх боломжтой.                 /Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

IV өдөр

 Энэ өдөр далайн гүн рүү шумбагч онгоцоор аялж, далайн амьдралыг үзэж сонирхоно. Дэлхий дээр цөөн газарт л уг аяллыг хийх боломжтой байдаг билээ. Малдив улсын газар нутгийн 99 %-г далайн ус бүрхдэг ба өвөрмөц тогтоц бүхий далайн үзэсгэлэнт амьдрал цогцолсон ертөнц юм. Шумбагч  хөлөг онгоцонд сууж далайн гадаргуугаас доош нийт 40 метрийн гүн рүү аялж, далайн өнгө солонгорсон элдэв төрлийн ургамал, загасыг харах болно.               
                                                                                                                                      /Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
V өдөр

Чөлөөт өдөр. Өглөөний цайны дараа өөрийн тааллаар алжаалаа тайлан  амарч, усанд сэлж, далайн эрэг дээр биеэ шарж,  хүсвэл завиар зугаалах, усанд мотоциклоор наадах, далайн шүхрээр нисэх, амьсгалын хоолойвчтой далайн гүн рүү шумбах зэрэг  усан спортоор зугаацах боломжтой.                                                                                      /Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

VI өдөр

Өглөөний цайны дараа Мэйл хот руу далайн хурдны завиар явж хүрнэ. Үдээс хойш Мэйл хотоос Сөүлийн чиглэлд ниснэ.
                                                                                                                                                                     /Өглөөний цай / 

VII өдөр

Сөүлээс Улаанбаатарын чиглэлд нисэж, Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний баруун өмнөд Ази дахь Энэтхэгийн далайд орших Мальдив улсаар хийсэн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.      

                                 

                                                                                          *** Та сайхан аялаарай ***


Аяллын зургийн цомог
Аялал захиалах