2020 оны Төвдийн Лхас хотын аялал
Аяллын танилцуулга

Аяллын үнэ: 5.000.000 төг
Аяллын хугацаа: 2020.08.08 - 08.14  (6 шөнө - 7 өдөр)
Аяллын үнэд багтсан зүйл:
Нислэгийн тийз, зочид буудал, унаа, хөтөч, хөтөлбөрт заагдсан үзвэрийн билет,хоол, гадаад зорчигчдын иж бүрэн даатгал, Төвд рүү зорчих тусгай зөвшөөрөл
Аяллын үнэд багтаагүй зүйл:
Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, үйлчилгээ, хоол, хувийн хэрэглээ


Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр X/02 

Өглөө 11:50 цагт СА 902 нислэгээр Улаанбаатар хотын Чингис хаан ОУНБ-аас БНХАУ-ын нийслэл Бээжин хотын ОУНБ-руу нисэн, 13:55 цагт бууж дамжин өнгөрөх буудалд байрлана 

 /3 одтой буудал/ 

2 дах өдөр X/03 

Өглөө 07:35 цагт Бээжин хотоос Төвдийн Лхас хот руу CA 4125 нислэгээр нисэн, 12:15 цагт Гонга нисэх буудалд буун орон нутгийн хөтөчөөр Лхас хотод байрлах зочид буудал руу гаа хүргүүлнэ 

 /3 одтой буудал, өглөөний цай/ 

3 дах өдөр X/04 

Өглөө цайны дараа Богд Зонхавын үндэслэсэн Төвдийн бурханы шашны Гэлэгвийн урсгалын томоохон хийдүүд Брайвун, Сэра хийдүүдэд эргэл мөргөл үйлдэн лам нарын ном хаялцахыг сонирхоно. Үдээс хойш VII зуунд Төвдийн Соронзонгомбо хаан байгуулсан эртний түүхтэй нандин шүтээн бүхий Их зуу сүмд зочилж эргэл мөргөл үйлдэн, орчинтой танилцах аялал хийнэ. 

 /3 одтой буудал Өглөөний цай/ 

4 дэх өдөр X/05

Өглөө цайны дараа Төвдийн ард түмний гайхамшигт бүтээн байгуулалт XVII зуунд V Далай лам Лувсанжамц санаачлан бүтээн байгуулсан Потала ордон, XVIII зуунд VII Далай лам Галсанжамц бүтээн байгуулсан үе үеийн Далай лам нарын зуны өргөө Норвулинга соёл уламжлалын ордон үзэж сонирхон Төвдийн нийслэл Лхас хоттой танилцах аялал хийнэ.

/3 одтой буудал Өглөөний цай/

5 дах өдөр X/06

Өглөө цайны дараа Лхас хотоос 60 км зайтай уулын оройд байрлах Гандан хийд рүү зорин очиж, эргэл мөргөл үйлдэн, Төвдийн ард түмний амьдрал, орчин ахуйтай танилцана, үдээс хойш эмэгтэйчүүдийн хийдэд зочлоно. Үдэш Төвд үндэстний язгуур урлагын тоглолт бүхий зоогийн газар зоог барина.

/3 одтой буудал Өглөөний цай, оройн хоол/

6 дах өдөр X/07

Өглөө цайны дараа орчинтой танилцах чөлөөт аялал хийн 12:00 цагт Гонга нисэх буудал руу хөдөлж 16:10 цагт Бээжин хот руу CA 4111 нислэгээр нисэн, 22:15 цагт Бээжин хотын ОУНБ-д буун дамжин өнгөрөх зочид буудалдаа байрлан амарна.

/ Өглөөний цай/

7 дах өдөр X/08

БЭЭЖИН хотын ОУНБ-с 08:35 цагт CA 901 нислэгээр Улаанбаатар хот руу нисэж Чингис хаан ОУНБ-д 10:50 цагт газардан, манай дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

/3 одтой буудал Өглөөний цай/

Аяллын зургийн цомог
Аялал захиалах