БНЭУ-ын нутаг дэвсгэрт оршдог Бурхан багшийн адистэд, ариун дагшин эргэл мөргөлийн газруудад зочлох ариуслын аялал
Аяллын танилцуулга

АЯЛЛЫН ТАНИЛЦУУЛГА

БНЭУ-ын нутаг дэвсгэрт оршдог Бурхан багшийн адистэд, ариун дагшин эргэл мөргөлийн газруудад зочлох ариуслын аялал

Аяллын үнэ: 2200 т.н (1 т.н 1$ ам доллартай тэнцэнэ)

 Аяллын хугацаа: 2020 (10 шөнө - 11 өдөр)

 Аяллын үнэд багтсан зүйл: Бүх нисэх тийз, зочид буудал, тээврийн зардал, гадаадад зорчигчын иж бүрэн даатгал, хөтөлбөрт багтсан   хоол, үзвэрийн билет, хөтөч орчуулагчын зардал 

 Аяллын үнэд багтаагүй зүйл: Хөтөлбөрт багтаагүй хоол, үзвэрийн билет, орон нутгийн хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө, хувийн   хэрэглээний зардал.

Аяллын хөтөлбөр


АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

1 дэх өдөр Энэ өдөр УЛААНБААТАР хотын ЧИНГИС хаан ОУНБ-аас СӨҮЛ-ийн хотын ИНЧОН нисэх буудал руу нисэн ИНЧОН-д бууж дараагийн нислэг хүртэл дамжин өнгөрөх танхимд байрлан амарна.

2 дах өдөр Энэ өдөр СӨҮЛ-ДЕЛИ чиглэлд нисч, ДЕЛИ хотын ИНДРА ГАНДИ-н ОУНБ-д буун, байрлах зочид буудалдаа хүрч амрана.

3 дах өдөр Өглөө Дели хотоос Энэтхэгийн Бихар мужийн нийслэл Патна хот руу орон нутгийн нислэгээр нисэн хүрч, жуулчны автобусаар Бодьгаяа руу яван, байрлан зочид буудалдаа хүрч амрана.   (Патна-Бодьгаяа 120 км 5-6 цаг)

4-5  дах  өдрүүд 

 БУРХАН БАГШ  гэгээрлийн хутагт хүрсэн БОДЬ СУВРАГА, БОДЬ МОД,  МОНГОЛ СҮМ болон бусад БУДДЫН сүм хийдүүдэд очиж эргэл мөргөл үйлдэнэ.Ражгир, Наланда руу явна. 

6 дах өдөр 

Өглөө  Варанаси хот руу жуулчны автобусаар яван үдээс хойш Варанаси хотод хүрч байрлах зочид буудалдаа байрлана. 

                                                                                                                (220 км 6-7 цаг) 

7 дэх өдөр

ВАРАНАС хот захад САРАНАТА цэцэрлэгт хүрээлэнд байрлах БУРХАН багш анх номын хүрд эргүүлсэн газарт босгосон суварганд мөргөл үйлдэнэ. ВАРАНАС хот нь хүр хорхойн торго, торгон бүтээгдэхүүнээр эрт дээр үеэс алдартай бөгөөд торгоны үйлдвэр сонирхон, худалдан авах боломжтой.Үдээс хойш ДЕЛИ хот руу орон нутгийн нислэгээр ниснэ.

8 дах өдөр Өглөө Дэлхийн 7 гайхамшигийн нэг алдарт ТАЖ МАХАЛ үзэхээр АГРА хот руу хөдөлнө. Зам зуур ЭНЭТХЭГ орны орчин ахуйтай танилцан, ТАЖ МАХАЛ-ын гайхамшигт хийцтэй бунханг үзэн буцан аялалаа үргэлжлүүлэн ДЕЛИ дэхь зочид буудалдаа ирж амрана.                                                                                                 ( 1 талдаа 250 км талдаа 4-5 цаг)

9 дэх өдөр ДЕЛИ хотын төв талбай, ЭНЭТХЭГ хаалга үзэж хоттой танилцах. Дэлхийн шинэ үеийн долоон гайхамшигийн нэг АКШАРДАМ цогцолборыг үзэж, орой усны гайхамшигт үзүүлбэр үзэж сонирхоно. 

10 дах өдөр Чөлөөт цаг /худалдаа, үйлгээний төвүүдээр зочлох/ ДЕЛИ хотын ИНДРА ГАНДИ олон улсын нисэх онгоцны буудлаас нисэж  СӨҮЛ хотын ИНЧОН нисэх онгоцны буудалд бууна. 

11 дэх өдөр СӨҮЛ хотын ИНЧОН нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу нисэж  ЧИНГИС ХААН онгоцны буудалд хүрэлцэн ирсэнээр бидний       ариуслын аялал өндөрлөнө.


Аяллын зургийн цомог
Аялал захиалах